Бидний тухай

Нүүр / Бидний тухай

Бидний тухай

1999 оноос хойш манай компани нь мэдээллийн технологи, програм хангамж, POS систем, электрон кассын машин, дагалдах тоног төхөөрөмж болон бүх төрлийн кассын лент цаасны худалдаа, засвар үйлчилгээг өдийг хүртэл тогтвортой, амжилттай үйл ажиллагаа явуулж технологийн салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалсаар ирлээ. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийт 18 төрлийн програм хангамжийн томоохон бүтээгдэхүүнүүдийг боловсруулж, хөгжүүлж, зах зээлд нийлүүлээд байгаа бөгөөд хэрэглэгчийн болон зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, улам боловсронгуй болгож, дараагийн шинэ системүүдийг бий болгон ажиллаж байна. Бид Монгол улсын хэмжээнд 20 гаруй мянган харилцагчдад нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ засвар үйлчилгээ, хөгжүүлэлт, урсгал материалын нийлүүлэлтийг тасралтгүй ханган ажиллаж байна.Тус компанийн инженер техникийн ажилтнууд АНУ, ХБНГУ, ОХУ, Тайвань, БНСУ-д сургалтад хамрагдан, тухайн чиглэлд 4-18 жил ажилласан арвин туршлагатай. Инженер техникийн ажилтнуудын 70 % нь мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэгтэй.

Бидний түүхээс

Бид 1999 оноос хойш Япон улсын FUJITSU, DIGI, Оросын холбооны улсын ОКА, МИКРО, Солонгос улсын Sam4S, BIXOLON, Хятад улсын GPrinter, HPRT, Superlead, Тайван улсын Cipherlab, Metrologic зэрэг дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдийн Монгол дахь албан ёсны борлуулагч болж кассын машин, баркод хэвлэгчтэй электрон жин, тасалбар хэвлэгч, баркод хэвлэгч, баркод уншигчуудыг Монгол улсын стандартад нийцүүлэн, монгол хэл дээр програмчилж, зах зээлд нийлүүлж ажилладаг.

Манай гадаад түншүүд

Албан ёсны борлуулагчийн гэрчилгээнүүд: