|
Хэрэв та кассын машин авахаар
шийдсэн бол энэхүү бяцхан зөвлөгөөг нэг гүйлгээд харчихад илүүдэх юун. Юуны өмнө
та кассын машин худалдан авахдаа дараах 4 зүйлийг нэн түрүүнд анхаарах хэрэгтэй.
НЭГ: Уг байгууллага нь кассын машин худалдаалах албан ёсны зөвшөөрөлтэй эсэхийг
тодруулах хэрэгтэй.
ХОЁР: Таны сонирхож байгаа кассын машин Монгол улсын стандартыг хангаж байгаа эсэхийг
судлах хэрэгтэй. Монгол улсын нутаг дэвсгэрт бэлэн мөнгөөр худалдаа, үйлчилгээ
явуулдаг бүх аж ахуйн нэгж, байгууллагууд монгол улсын стандартыг хангасан
кассын машин ашиглах ёстой. Монгол улсын стандартын шаардлага хангаагүй кассын
машин ашиглахыг зөвшөөрдөггүй.
ГУРАВ:
Кассын машин худалдсан байгууллага ямар баталгаат хугацаа өгөх, ашиглалтын явцад
засвар үйлчилгээ хийх эсэхийг судлах, Кассын машин худалдсан байгууллага уг
кассын машины ашиглалтын хугацаанд засвар үйлчилгээг гэрээний дагуу хийх ёстой.
ДӨРӨВ:
Кассын машиныг ямар чиглэлээр ашиглахаас хамаарч хүчин чадал боломжийг нь уг
байгууллагын мэргэжилтнүүдээс сайтар лавлаж асуух хэрэгтэй. Мөн сүүлийн үеийн
өөр өөр нэмэлт боломж бүхий кассын машинуудын боломжуудыг сайтар судалж
тэдгээрийг өөртөө хэрэгтэй, аль болох ашигтай хэлбэрээр ашиглах нь таны ажилд
ихээхэн үр ашгаа өгдөг.
Жишээ нь: Бид кассын лент
цаасыг байнга хэрэглэгдэх ёстой зарлагын материал гэж үздэг. Гэтэл нөгөө талаар
бид лент цаасаа тодорхой хэмжээний үнээр худалдан авч байгаа шүү дээ тэгэхээр
бид энэхүү зардалаа өөрт ашигтайгаар зарцуулахын тулд кассын тасалбар дээр
өөрийн компаний уриа, лого тэмдэгт, урамшуулал, тасалбараа цуглуулах тухай, мөн
тасалбарын үнийн дүнгийн нийлбэр, цаг минутаас хамаарсан бонус урамшуулал зарлах
гэх мэт өөрийн рекламны материал болгож ашиглах гэх мэтээр тухайн худалдан авсан
кассын машиныхаа нэмэлт үйлдэлүүдийг сайтар судалсны үндсэн дээр тэдгээрийг
ашиглаж сурвал кассын машин худалдан авсаны хэрэг гарах нь тэр шүү дээ.
|