|
Манай компани нь өөрийн зарж борлуулж буй бүтээгдэхүүнүүдийнхээ засвар үйлчилгээг өөрийн байранд хийж гүйцэтгэхээс гадна бүх төрлийн касс болон эмнэлгийн тоног төхөөрөмжүүдэд өргөн хэрэглэгдэх лент цаас, туузан хор зэргийг хэрэглэгчиддээ байнга нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх замаар байгууллага хувь хүмүүстэй гэрээт болон гэрээт бус хэлбэрээр харилцагч, хэрэглэгчидтэйгээ байнгын хамтын ажиллагаатай байсаар ирсэн билээ. Энэ нь манай компанийн үйлчилгээ, үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг гэж үздэг учраас манай үйлчлүүлэгчид, хэрэглэгчид маань сэтгэл дүүрэн байдаг.
Бид өөрийн зарж борлуулдаг бүтээгдэхүүнээ монгол хэл дээр монгол заавартайгаар, Монгол улсын стандартын шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүнүүдийг тухайн орчин нөхцөлд нь тохирсон хэлбэрээр баталгаат хугацаатайгаар нийлүүлж баталгаат хугацаанаас хойших хэрэглэгчийн ашиглах бүхий л хугацаанд засвар үйлчилгээгээ хариуцан ажилладаг нь үйлчлүүлэгчиддээ нэн таатай нөхцлийг бүрдүүлж байдаг гэдэгт бид хэзээ ч эргэлзэж байгаагүй.
ERC-38 P туузан хор нь чернилэн ягаан өнгөөр хэвлэдэг бөгөөд зөвхөн нэг өнгө гаргана энэ нь 4,000,000 хүртэл тэмдэгт хэвлэнэ.ERC-38 B энэ төрлийн хор нь зөвхөн хар өнгөөр хэвлэх ба 3,000,000 тэмдэгт хэвлэнэ. Эдгээр нь EPSON TM-U210/220/230 төрлийн матрицан хэвлэх төхөөрөмжүүдэд хэрэглэгдэнэ. Одоогоор манай нөхцөлдХар, Улаан хоёр өнгөөр хэвлэдэг ERC-38 B/R хор хэрэглэгдэж байна. Энэ нь хоёр өнгөөр хэвлэнэ нийтдээ 1,500,000 тэмдэгт хэвлэнэ нэг өнгөөрөө бол 750,000 тэмдэгт хэвлэдэг. Туузан хорыг хэт хуурайшилттай газарт хэрэглэх нь туузны хор хатах магадлалтай тул хуурайшилт ихтэй газарт хадгалах, ажиллуулахаас татгалзах хэрэгтэй.
Та ямар төрлийн лент цаас хэрэглэх тухайгаа доорх хүснэгтээс хараарай. Ихэнх лент цаасууд нь ихэвчлэн 20-25 м-ийн урттай 44-75 мм-ийн өргөнтэй байдаг. Лент цаасуудыг та ямар үйлчилгээнд хэрхэн ашиглахаас хамааран зарцуулалт харилцан адилгүй байна.

Манай компани нь бүх төрлийн кассын машин, талон хэвлэгч принтер, POS системийн лент цаас, хор, баркод хэвлэгчтэй электрон жин, баркод хэвлэгч принтерийн наалддаг стикер цаас, банкны терминал, дугаар олгогч машин, АТМ машины цаасыг байнга худалдаалж байгаа бөгөөд захиалгаар таны хүссэн хэмжээтэй, нэр логотой цаасыг нийлүүлж байна.
|