Электрон кассын машин (ЭКМ) гэдэг нь бэлэн мөнгөний гүйлгээг хянах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад зайлшгүй чухал ач холбогдол бүхий нарийн төвөгтэй, олон үйлдэлт электрон төхөөрөмж юм. Мөнгөний эргэлтийн тухай мэдээлэл худалдагч байгууллагын тухай мэдээлэл, тухайн байгууллагын хувийн дугаар, ЭКМ-ын үйлдвэрийн дугаар зэргийг хадгалах үндсэн үйлдлээс гадна өөр өөр нэмэлт үйлдэл боломж бүхий ЭКМ-ыг өнөө үед дэлхий нийтээр ашиглаж байна.

 

Манай улсад электрон кассын машин нэвтэрч эхлээд 9 жил гаруй хугацаа өнгөрчээ. 2001 оноос кассын машин хэрэглэх тухай журам бүхий Засгийн Газрын 14-р тогтоол гарч, мөн 2001 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 337 тоот Нийслэлийн Засаг даргын Кассын машин ашиглах тухай захирамж гарснаар монгол улсад хэрэглэгдэх Кассын машинуудад стандарт тогтоож MNS 5005: 2000 стандарт тогтоож уг үзүүлэлтэд нийцэхгүй кассын машиныг монгол улсад хэрэглэхийг хориглосон тогтоол гарчээ.

 

 

Эдгээр тогтоол, журамууд одоо ч гэсэн хүчин төгөлдөр мөрдөгдсөөр байгаа учир хэрэглэгчид та бүхэн кассын машин худалдан авахаар бол зөвшөөрөгдсөн касс мөн эсэхийг сайтар шалгаж үзэх хэрэгтэй. MNS 5005:2000 стандартын дагуу кассын машин доорхи шаардлагыг хангасан байх ёстой.

 

1. Өдрийн тайлангийн дүн байнгын санах ойд бүртгэгдэх,

2. -15-аас +38 гардуст, харьцангуй чийгшилт 80% хүртэл байх нөхцөлд

    хэвийн ажилладаг байх,

3. Тэжээл нь 220В хүчдэл 50гц үелзэлд ажиллах,

4. Монгол хэл дээр програмчлагдсан байх,

5. Тэжээлээс үл хамаарах байнгын санах ойтой байх,

6. Байнгын санах ой нь 5 жилээс багагүй хугацаанд мэдээллийг хадгалдаг

    байх ,

7. Чекийн тууз дээр дараах мэдээллийг хэвлэх боломжтой байх- Эзэмшигч

    байгууллагын нэр

- Татвар төлөгчийн дугаар,

- Кассын машины үйлдвэрийн дугаар,

- Тухайн огноо,

- Чекийн дугаар,

- Кассын дугаар,

- Кассчин татварын байцаагч нар зөвхөн өөрийн нууц үгээр нэвтэрч

  ажиллах болон тайлан авах боломжтой байх,

- Татвар, үнэ хямдрал, буцаалтыг тус тусад нь ялгаж харуулдаг байх,

- Барааг кодлох боломжтой байх,

- Нэмэлт төхөөрөмжүүдтэй /комьпютер, сканер/

Copyright © Electromon Trading Co.,Ltd