Электромон трейдинг ХХК нь Электрон кассын машины худалдаа, засвар үйлчилгээ, програм хангамжийн чиглэлээр 1999 онд байгуулагдсан. Тус компани Монгол улсын Засгийн газрын 2001 оны 14-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор СЭЗЯ, ҮХЯ, ҮТЕГ-аас хамтран зарласан "Электрон кассын машины худалдаа засвар үйлчилгээ явуулах байгууллагыг сонгон шалгаруулах" тендерт шалгарч Монгол улсын хэмжээнд Электрон кассын машины худалдаа, засвар үйлчилгээ явуулах эрх авсан юм.

   Манай хамт олон 2000 оноос Япон улсад үйлдвэрлэсэн FUJITSU G-880RF, Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн ОКА-102Ф, МИКРО-103Ф, Солонгос улсад үйлдвэрлэсэн Sam4S ER-380F, ER-680F зэрэг электрон кассын машинууд, SPT-3000, SPT-4000 рестораны Touch POS машинууд, BIXOLON, GPrinter-ийн талон хэвлэгчүүд, Cipherlab, Metrologic-ийн баркод уншигчуудыг монгол улсын стандартад нийцүүлэн нийлүүлж байна. Мөн манай компани 2004 онд БНСУ улсын Samsung үйлдвэрийн монгол дахь албан ёсны борлуулагч 2011 онд БНСУ-ын BIXOLON, Тайвань улсын CipherLab үйлдвэрийн албан ёсны борлуулагч болсон. Тус компаний одоо худалдаж байгаа кассын машинууд Монгол улсын MNS 5005:2000 стандартад бүрэн нийцэж байгаа бөгөөд Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг дахь худалдаа үйлчилгээний бүх салбарууд/дэлгүүрүүд, бөөний худалдааны төвүүд, нийтийн хоолны газрууд, эмийн сангууд зэрэгт өргөн ашиглагдаж байна.

   Манайх кассын машины засвар үйлчилгээний мэргэжилтнүүдээ ОХУ, БНСУ-д явуулж сургалт, дадлагад хамруулдаг. Одоо ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд 4-8 жил ажилласан туршлагатай.

Манай компаний онцлог давуу талууд:

   - Кассын машины борлуулалт, засвар үйлчилгээ програм хангамжийн чиглэлээр өөрийн орны зах зээлд тэргүүлэх байр эзэлдэг

   - Кассын машины чиглэлээр монгол улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа монгол улсдаа цорын ганц мэргэжлийн байгууллага

   - Кассын машин, POS системийг тухайн ашиглах байгууллагын онцлогт нь тохирсон програмтай нийлүүлдэг

   - Кассын машин болон сэлбэг материалыг шууд үйлдвэрээс нь авч хэрэглэгчдэд нийлүүлдэг учир баталгаатай, чанартай

   Программ хангамжийн чиглэлээр POS системд зориулсан ресторан, дэлгүүрийн дотоод тооцооны программуудыг зохиож 100 гаруй байгууллагад ашиглаж байна. Мөн зарим байгууллагуудын захиалгаар тухайн байгууллагын онцлогт тохирсон програм хангамж хийж үйлчилж байна. Манай компани 2000 онд ХААҮЯам, МҮХАҮ танхимаас хамтран зохион байгуулсан "Жижиг дунд үйлдвэрийн техник, технологи, бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн худалдаа"-нд амжилттай оролцсон бөгөөд 2003 оны Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага юм.

   Бид өөрсдийн зарж борлуулдаг бүтээгдэхүүнээ монгол хэл дээр монгол заавартайгаар, Монгол улсын стандартын шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүнүүдийг тухайн орчин нөхцөлд нь тохирсон хэлбэрээр баталгаат хугацаатайгаар нийлүүлж баталгаат хугацаанаас хойших хэрэглэгчийн ашиглах бүхий л хугацаанд засвар үйлчилгээгээ хариуцан ажилладаг нь үйлчлүүлэгчиддээ нэн таатай нөхцлийг бүрдүүлж байдаг гэдэгт бид хэзээ ч эргэлзэж байгаагүй.

Copyright © Electromon Trading Co.,Ltd